Үйлчилгээ

Үйлчилгээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем-ийг нэвтрүүлэн нутагшуулах ажлыг гүйцэтгэх байна.

Үүний нэг хэсэг нь Цахим төлбөрийн систем буюу U money карт бөгөөд иргэд энэхүү цахим картыг ашиглан нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөх юм. Цахим картыг Улаанбаатар Смарт Карт ХХК-иас гаргадаг.

Та U money картыг карт цэнэглэх, борлуулах төвөөс худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлсэнээр Нийтийн тээврээр зорчих боломжтой болно.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 21 байгууллагын 1200 гаруй автобус үйлчилдэг. Нийслэл хотод Үндсэн болон Хот орчимын гэсэн нийт 79 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.