Ажлын байр

Ажлын байр

1. Ажилтанд тавигдах үндсэн шаардлага   

Улаанбаатар Смарт Карт компани нь дэлхийд шилдэгт тооцогддог төлбөр тооцооны ухаалаг, хөдөлгөөнт системийг нийлүүлэгчийн хувьд компанийн нийт ажилтнуудад тавигдах суурь ур чадварыг дараах байдлаар тодорхойлж байна.

Үйлчлүүлэгч төвтэй: Үйлчлүүлэгчийг бүрэн ойлгож, тэдэнд үнэ цэнэ бүхий үйлчилгээг үзүүлж чаддаг, үйлчлүүлэгч төвтэй сэтгэлгээг өөртөө хөгжүүлсэн ажилтан

Өөрийгөө сорих чадвартай: Бүтээлч сэтгэлгээтэй, байнгын идэвх чармайлттай, үргэлж шинийг эрэлхийлдэг ажилтан

Хамтран ажиллах чадвартай: Бусдыг харилцан хүндэтгэж, хамтын хөдөлмөр болон хамт олны эрх ашгийг эрмэлзэн чухалчилдаг ажилтан

Нийгмийн хариуцлагатай: Амьдарч буй нийгмийнхээ эрх ашгийг мэдрэн, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг ажилтан

2. Хөдөлмөрийн үнэлгээ, урамшуулал

Ажилд авахаас эхлэн сурган бэлтгэж, хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэн, урамшуулах хүртэлх үе шат бүхэнд компанийн ирээдүйн хөгжилд анхаарал тавин, үргэлж шинийг эрмэлзэн үр бүтээлтэй ажилладаг ажилтнуудыг төрүүлэн гаргахын тулд үр дүнг голчилсон хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд, анхлан ажилд орсон өдрөөсөө эхлэн өөрийгөө сорин хөгжүүлэх боломж бүхий ажиллах орчин нөхцлийг ажилтанд олгохыг компанийн зүгээс зорин ажиллаж байна.

Хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын тогтолцоо

Үнэлгээний аргачлал дээр үндэслэн цалингийн төвшинг тодорхойлж,  ажлын үр дүн, ур чадвар, тухайн ажилтны нөөц бололцоог цогц байдлаар үнэлдэг үнэлгээний систем болон үр дүн дээр үндэслэсэн урамшууллын системийг хэрэгжүүлж байна. Ингэснээр эрх тэгш, ур чадвар төвтэй, бодит аргачлалаар нийт ажилтнуудаа үнэлэх боломжтой болох юм.    

Үнэлгээний үр дүнгээс шалтгаалж, жил бүр цалингийн өсөлтийн хэмжээг ажилтан тус бүрд өөрөөр тогтоох бөгөөд байгууллагын амжилт болон хувь хүний амжилтыг нарийн тодорхой үнэлгээний үе шатуудаар тодорхойлж, амжилт гаргасан цаг тухайд нь олгодог урамшуулал болон жилийн эцсийн урамшууллыг олгон, ажилтныхаа идэвх зүтгэлийг дэмжих болно.  

Албан тушаал дэвшүүлэх тогтолцоо

Жилд нэг удаа ажилласан жилийн дарааллаар ажилтны ур чадвар, ажлын бүтээмжийн үнэлгээний үр дүнг харгалзан үзсэний үндсэн дээр албан тушаал дэвшүүлдэг тогтолцоог хэрэгжүүлж байна.

 

3. Хүний нөөцийн хөгжил

Нийт ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэн, мэргэжлийн чадавхийг дэмжиж, байгууллагын амжилтанд хувь нэмэр оруулахын тулд CDP(Carrier Development Program) хөтөлбөр, төрөл бүрийн сургалтууд, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

T-Talent хөгжлийн хөтөлбөр

Суурь ур чадвар/Удирдлагын ур чадвар/Ажиллах ур чадварын хөгжлийг дэмжих системийг бий болгон, ажлын туршлага хуримтлагдахын хирээр ажилтан нь өөрийн хариуцсан салбартаа өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлдэг.

Глобал хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр

-Гадаадын оронд томилон ажиллуулах
-Гадаад хэлний сургалтын глобал хөтөлбөрт хамруулах
-Глобал бизнесийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах

Хүний хөгжлийн хөтөлбөрийн хамрах хүрээ

УБСК хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр

Удирдлагын хөгжлийн цогц хөтөлбөр

Ур чадварын хөгжлийн цогц хөтөлбөр

-Дээд шатны удирдах ажилтан

-Дунд шатны удирдах ажилтан

-Гүйцэтгэх ажилтан

-Байгууллагын үнэ цэнэ, засаглалын хөгжлийн сургалт

-Хэлтсүүдийн хооронд дахь уялдаа холбоог сайжруулах вөркшоп

-Ажил үүргийн нарийн төлөвлөлт

-Ажилтныг туршлагажуулах

-Шинэ ажилтныг сонгон, бэлтгэх

-Менежментийн ахисан шатны ур чадварыг олгох

-Багийн ахлагч, удирдагчдыг бэлтгэх

-Удирдлагын хөгжлийг дэмжих

-Удирдлагын уялдаа холбоог сайжруулах

-Ажилтны өөрийгөө удирдах чадварыг хөгжүүлэх

-Ажил үүргийн ерөнхий сургалт

-Ажлын ур чадварын сургалт

4. Албан хаагчдад хандсан нийгмийн халамж

Үндсэн ажилтны хөгжих боломж, ажилтны эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжсэнээр илүү баталгаатай амгалан орчныг бүтээж ажиллахыг зорьж байна

-       Өөрийн хэрэгцээнд тохируулан сонголт хийх боломжтой нийгмийн халамж

Оноо цуглуулах халамжийн системээр өөрийгөө хөгжүүлэх/ эрүүл мэндээ сайжруулах/ чөлөөт цаг/ соёл амралтын зардлыг компаниас гаргах.

-       Сургалтыг дэмжих

Төрөл бүрийн сургалтад хамрагдах, сертификат авахад дэмжлэг үзүүлэх

-       Эрүүл мэндийг дэмжих

Ажилтанг 2 жилд 1 удаа байгууллагын зардлаар эрүүл мэндийн үзлэгт хамруулах.

-       Амьдралын баталгааг дэмжих

Тэмдэглэлт өдрөөр (улс нийтийн баяр) бэлэг өгөх болон мөнгөн урамшуулал, амралтаар урамшуулах

5. Ажилд шалгаруулж авах заавар

Хязгааргүй их боломж хүсэл эрмэлзлээр дүүрэн та бүхнийг өөрийгөө сорьж үзэхийг хүлээж байна.

Дэлхийн шилдэг техник ба үйл ажиллагааны ноу-хауд суурилан шинэ үеийн ирээдүйн загварын электрон түрийвч дэлхийн номер 1 компанийн мөрөөдлийг хамтдаа биелүүлэх өөртөө итгэлтэй боловсон хүчнийг хайж байна.

1.       Анкет бөглөх

Зүүн гар талын цэсний “Сонгон шалгаруулалтын зар” дээр дарж зарын дэлгэрэнгүй утгыг шалгасны дараа үргэлжлүүлнэ үү.

2.       Материалын сонгон шалгаруулалт

Тухайн хүний орохыг хүссэн албан тушаалд тохирох чадвар/ оюуны чадавхыг нэгтгэн үзэж шударга шүүлтийг хийнэ.

3.       Ярилцлага

Ажил гүйцэтгэхэд шаардлагатай суурь мэдлэг чадвар, ажилдаа дасан зохицох чадвар зэргийг шалгаад, үнэт зүйл зарчим, зан чанар зэрэг нэгдсэн дүгнэлтийг хийнэ.

4.       Шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын бүх шатны шалгаруулалтад тэнцсэн хүнийг тэнцсэн гэж үзнэ.

Анкетыг үнэн зөв бөглөөгүй тохиолдолд шалгаруулалтыг цуцалж болно.

Лавлах утас : 70151289, 78111289

Онлайнаар анкет бөглөх

Онлайнаар анкет бөглөхөд алдаа заах тохиолдолд доорх загварыг татан авч бөглөөд, цахим шуудангаар ирүүлэнэ үү. (hr@uscc.mn хаягаар илгээнэ үү.)

×           Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

 

Тус компани нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.


- Архив, бичиг хэрэг хариуцсан менежер
 

Сонирхсон хүмүүс дараах холбоосоор орж анкет бөглөхийг урьж байна.

http://www.biznetwork.mn/company/ulaanbaatarsmartcard/

Анкет хүлээж авах эцсийн хугацаа: 2018 оны 5 сарын 1 өдөр