Android APP

Android APP

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас гаргасан UB Smart Bus гар утасны програм нь Android болон IPhone үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулагдсан бөгөөд Улаанбаатар хотод Нийтийн Тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа бүх автобусыг чиглэл болгоноор аль автобусны буудал дээр явж байгааг нарийн тодорхой мэдээллэх зорилготой юм. Ухаалаг гар утас хэрэглэгч нь дээрхи 2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс UB Smart Bus нэрээр хайж татаж үнэгүй суулгах боломжтой юм. Програмыг хэрхэн ашиглах талаар тайлбар:

Play.google.com оос хайх

Хялбар хэрэглээ

 

1. Цэс

Програмыг суулгасны дараа нээхэд Чиглэл хайхАвтобусны буудал хайхМэдээ мэдээлэл гэсэн үндсэн гурван цэс харагдах ба нэмэлтээр Хялбар хэрэглээОйролцоо автобусны буудалТохиргоо гэсэн цэснүүд байна.

 

2. Чиглэл хайх

Үндсэн цэсний чиглэл хайх цэс рүү ороход чиглэлийн дугаар болон нэрээр хайх талбар байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобусны чиглэл Ч болон ХО гэсэн үсгээр эхэлнэ.

 

3. Чиглэлийн дэлгэрэнгүй

Өмнөх чиглэл хайх хэсэгт өөрийн суух автобусны чиглэлийг хайсны дараа дээр нь дарахад чиглэлийн дэлгэрэнгүй цонх руу орно. Энэ чиглэлд ямар төрлийн тээврийн хэрэгсэл үйлчилдэг, хөдөлгөөний цаг, автобус хоорондын зай гэх мэт мэдээллүүд шууд харагдах ба ногоон өнгөөр тодотгосон хэсгийг тайлбарлавал:

  1. Давхарын буудал гэсэн нэртэй автобусны буудлын баруун талд байх автобусны зурагтай хэсэг нь энэхүү автобусны буудал дээр автобус ирсэн эсвэл буудлаас хөдөлсөн болохыг илтгэж байгаа юм.
  2. Хамгийн дээд талд чиглэлийн дэлгэрэнгүй гарчигийн баруун талд байх ногоон өнгөөр тодотгосон хэсэг нь тухайн дэлгэц дээр мэдээллийг шинэчлэх шаардлагатай тохиолдолд дарна. Жишээ нь энэ чиглэлийн автобус Гялбар зах гэсэн автобусны буудал дээр байсан бол шинэчлэх товч дарснаар Давхарын буудал дээр байгаагаар шинэчлэгдэнэ.
  3. Програмыг хэрэглэгч нь байнга суудаг чиглэлийн автобус харахын тулд чиглэлээ хайсны дараа энэхүү ногоон өнгөөр тодотгосон хэсгийг дарахад дараагийн удаа заавал хайх шаардлагагүй Хялбар хэрэглээ цэснээс чиглэлийн дэлгэрэнгүйг харах боломжтой болно.

 

4. Автобусны буудал хайх

Програмыг ашиглагч нь өөрийн хүлээж буй автобусны буудал дээр ямар чиглэлийн автобуснууд ирдэг болохыг мэдэхийн тулд энэхүү үндсэн цэс рүү орох ба автобусны буудлын нэрийг бичиж хайна. Хайлтын үр дүнд ижил нэртэй буудлын нэр гарч ирэх магадлалтай ба баруун зүүн, урд хойд гэсэн үгийн ялгаагаар хэрэглэгч өөрийн байршлаар сонголтыг хийнэ. Хайсан буудлын нэрний баруун талд байх ногоон өнгөөр тодотгосон хэсэгт байгаа зурган дээр дарахад тухайн буудлыг газрын зурган дээр харуулна.

 

5. Автобусны буудлын дэлгэрэнгүй

Автобусны буудал хайх хэсгээс хайлт хийж гарсан үр дүнгээс сонгосон буудлын нэр дээр дарахад дэлгэрэнгүй мэдээллийн хэсэг рүү орох ба ямар чиглэлийн автобуснууд ирэхийг жагсаалтаар харуулна. Мөн ирэх чиглэлийн автобус хэдэн буудлын өмнө ямар автобусны буудал дээр явж байгааг харуулна. Өөрийн сонгосон автобусны буудлыг Хялбар хэрэглээнд нэмэх, дэлгэцний мэдээллийг шинэчлэх боломжтой.

 

6. Ойролцоо автобусны буудал

Үндсэн цэсний доод хэсэгт байрлах ойролцоо автобусны буудал хэсэг нь өөрийн байгаа байршлаас хамгийн ойролцоо байгаа автобусны буудлыг газрын зурган дээрээс харж тухайн автобусны буудал дээр ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэж болно. Хэрэглэгч өөрийн утасны GPS байршил тогтоогчийг асаасан байх шаардлагатай. Зурагт өөрийн байгаа байршлыг улаан бөөрөнхий өнгөөр тэмдэглэв.

 

7. Ойролцоо автобусны буудлын дэлгэрэнгүй

Өмнөх ойролцоо автобусны буудал хайх хэсгийн үр дүнгээс газрын зураг дээрэс буудлын нэрэн дээр дарахад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.