Картын тухай

Картын тухай

1.     “Umoney” гэдэг нь: U-money цахим карт гэж IC Chip зэрэгт мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг электрон хэлбэрээр илэрхийлэн хадгалж, түүнийг баталгаажуулсны үндсэн дээр зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн гүйлгээг гүйцэтгэгч цахим тасалбарыг хэлнэ. ​​

2.     Карт ашиглах

  • Үйлчлүүлэгч нь “Umoney” хаяг бүхий карт борлуулах,цэнэглэх аль ч цэгээс үйлчилгээ авч болно.
  • “U money карт борлуулах цэнэглэх цэг”-үүд нь автобусны буудлуудын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлана.
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо урд  хаалгаар орж карт унших төхөөрөмжид картаа ойртуулан уншуулна.
  • Нэг картаар олон зорчигчийн төлбөр хийхийн тулд эхлээд жолоочид хамт зорчих хүнийхээ тоог хэлж дараа нь картаа уншуулна. (Хөнгөлөлттэй зорчих картын хувьд боломжгүй!)
  • Буухдаа арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулж бууна.

3.     Карт цэнэглэх

  • “U money карт борлуулах, цэнэглэх цэг” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлах цэгүүдэд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана.
  • Карт нэг удаад цэнэглэх мөнгөн дүнгийн доод хэмжээ 500 төгрөг, дээд хэмжээ 90,000 төгрөг бөгөөд картын нийт үлдэгдэлийн дээд хэмжээ 500,000 байж болно.

4.     Карт борлуулах

  • Картыг “U money” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний газруудад байрлах карт борлуулах, цэнэглэх цэгүүд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой.

 

5.     Хэрэглэгчийн төв

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана.
  • Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна. Утас : 78111289
  • Хэрэглэгчийн төвд иргэд санал гомдлоо хүргүүлэх болон “U money” картын худалдаа, цэнэглэх үйлчилгээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

6.     Картын төрөл

  • Энгийн карт
  • Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулын насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчно.
  • Хөнгөлөлттэй зорчих картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчих“U money”картыг оюутан ньөөрийн суралцдаг сургуулиасаа, Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрийн харъяа хороодоос, Цагдаагийн албан хаагч нь өөрийн харъя байгууллагаас тус тус авч хэрэглэх боломжтой.
  • Хөнгөлөлттэй зорчих “U money” картаа гэмтээж, хаяж үрэгдүүлээд дахин авах бол “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана уу. 

 

7.     Загвар