ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байна уу. Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Улаанбаатар Смарт Карт Компаний цахим хуудсанд зочилсонд баярлалаа.

Манай компани нь Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн системийг нэвтрүүлэн нутагшуулах, хөгжүүлэх ажлыг хийдэг бөгөөд Нийтийн тээврээр үйлчлүүлэгч, зорчигчдын “U money” цахим картыг хэрэглэгчдэд түгээж байна.

Монгол Улсын Нийтийн тээврийн салбар сүүлийн 50 жилийн хугацаанд нэг хэлбэрээр явж ирсэн бөгөөд 2015 онд Улаанбаатар Смарт Карт ХХК нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөлгөөнт төлбөрийн систем хөгжүүлэгч “Кореа Смарт Карт Корпораци”-тай хамтран Монгол Улсад тус системийг нэвтрүүлж эхэллээ.

Улаанбаатар Смарт Карт ХХК-ий бас нэг чухал үүрэг бол иргэдэд “U money” картыг ашиглахад нь туслах юм. Энэ нь Нийтийн тээврээр иргэд зорчихдоо Цахим хэлбэрээр төлбөрөө төлж олон улсын жишигт хүрч байгаа хэрэг юм.

Манай байгууллагын баримтлах зарчмуудын нэгдүгээрт хэрэглэгчийн сэтгэл ханамж байдаг. Бид үйлчилгээний чанартаа байнга анхааран тогтмол сайжруулах зорилт тавин ажилдаг. Мөн бид нийгмийн сайн сайхны төлөө олон төрлийн ажлыг хэрэгжүүлнэ.

Бидний хэрэгжүүлж байгаа систем нь цаашид тогтмол өргөжин хөгжих бөгөөд иргэд үйлчлүүлэгч та бүхэндээ олон улсын жишигт хүрсэн, соёлтой, амар хялбар, илүү олон боломжтой үйлчилгээг санал болгох болно.

            Урагшлах амьдралын Ухаалаг шийдэл

            Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ШИН ДУН Ү