Картын тухай

“U money”  гэдэг нь компанийн тодорхойлсон техникийн тодорхойлолтоос хамаарч компанийн батласан Chip болон Application-г агуулж Umoney брендийн тэмдгийг хэвлэсэн урьдчилсан төлбөрийн электрон хэлбэрийг компани шууд болон хамтрагч компаниар дамжуулж гаргасан картыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
ЗАР СУРТАЛЧИЛГАА

Санамж

Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух нөхцөлүүд: /дэлгэрэнгүй/

  1. Дамжин суулт хийхдээ эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа заавал уншуулсан байх шаардлагатай
  2. Эхний тээврийн хэрэгслийн буух төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш 30 минутын дотор дамжин суувал хөнгөлөлт эдлэнэ.
  3. Дамжин суулт хийж буй хоёр дахь тээврийн хэрэгслээс буухдаа картаа заавал уншуулах шаардлагатай
  4. Эхний дамжин суултаас хойш 4 цагийн дараадараагийн дамжин суулт хийж хөнгөлөлт эдлэх боломжтой

Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух боломжгүй нөхцөлүүд:

  1. Ижил чиглэлийн тээврийн хэрэгсэлд дахин суувал хөнгөлөлт эдлэх боломжгүй
  2. Өмнөх зорчсон тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй
  3. Дамжин сууж хөнгөлөлт эдлэсэн тээврийн хэрэгслээс буух төхөөрөмжинд картаа уншуулахгүй буусан тохиолдолд хөнгөлөлт эдлэсэнээс хойш тэр өдөртөө хөнгөлөлт эдлэх боломжгүй болно

Анхааруулга!

Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилагдсан буух карт уншигч төхөөрөмжийг унтрааж болохгүй. Хэрэв унтраасан тохиолдолд дамжин суулт хийж болохгүй тул иргэний хариуцлагаа ухамсарлан бусдад хяналт тавьж зорчино уу!

Камер ажиллаж байгаа тул унтраасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

Сэлгэн суулттай холбоотой санал гомдолыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын хэрэглэгчийн төвийн 7015-1289, 7811-1289 утсаар өгнө үү!