"U Can Change" видео контент бүтээх уралдаан эхэллээ

Мэдээ мэдээлэл
"U Can Change" видео контент бүтээх уралдаан эхэллээ

“U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

“Улаанбаатар смарт карт” ХХК-аас үйлчилгээнд нэвтрүүлж буй“ U-money.mn” сайтын нээлттэй  холбогдуулан иргэдэд нийтийн тээврээр зорчих соёлыг түгээх мөн түүнчлэн оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжихэд оршино.

 

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй Их, Дээд сургуульд суралцагч оюутнууд байх ёстой.

 

ГУРАВ.УРАЛДААНЫ БҮРТГЭЛ:

2019 оны 10 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал албан ёсоор нээлттэйгээр зарлан, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын байранд бүртгэнэ.

 

 

ДӨРӨВ.УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ:

Уралдаан 2 үе шаттайгаар явагдана.

 

Уралдааны 1 дүгээр үе шат:

Бүтээлийг info@uscc.mn хаягаар 2019.11.04 -ийг хүртэл хүлээн авч чанарын шаардлага хангасан бүтээлүүдийг өөрийн Facebook хуудсанд байршуулж, хамгийн их Like & Share цуглуулсан шилдэг 5 бүтээлийн эзэд дараагийн шатанд өрсөлдөх болно.

 

Уралдааны 2 дугаар үе шат:

Шилдэг 5 багийн 2 дахь сэдвийн дагуу бэлтгэсэн бүтээлийг өөрийн цахим хуудсанд байршуулан Like& Share-ийн тоогоор эхний 3 байрыг шалгаруулна.

 

ТАВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Баг нь нэртэй, ахлагчтай, 10 хүртэлх тооны гишүүдтэй байна
  • Өгөгдсөн сэдвийн дагуу, агуулгад нийцсэн байх
  • Гар утас болон камераар бичсэн байх
  • 1-3 минутын урттай байх
  • Бичлэг дуу дүрсний өндөр чанартай байх,
  • Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун архидан согтууруулахыг сурталчилаагүй байх,
  • Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх

 

ШАГНАЛЫН САН:

 

1 дүгээр байр: Өргөмжлөл, 3,000,000 төгрөг

2 дүгээр байр: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг

3 дугаар байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг
 

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.uscc.mn болон www.facebook.com/uscc хуудаснаас авна уу.

Утас: 70151289, 9969-3440 -нд хандана уу