Сар бүрийн 3-н Цусаа бэлэглэх өдөр

Мэдээ мэдээлэл
Сар бүрийн 3-н Цусаа бэлэглэх өдөр

Улаанбаатар Смарт Карт ХХК-с Эрүүл мэндийн яам, ЦССҮТ-өөс зохион байгуулдаг сар бүрийн 3-ны "Цусаа бэлэглэх өдөр"-ийг энэ жилийн 9-р сарын 03-ны өдөр 4 дэх удаагаа хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдрийн хүрээнд 10-50 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт  “Бахархал – 10, Бахархал – 20, Бахархал-30, Бахархал – 40, Бахархал-50”  мөн 70-с дээш цусаа хандивласан 2 хүрэл донорыг Имартыг эрхийн бичиг Компанийн гарын бэлгээр тус тус урамшууллаа. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх хүнийг U Money картаар урамшуулж байна.

Улаанбаатар смарт карт ХХК нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж санамж бичиг байгуулан автобусны цахим картан дээрх зураг болон автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчлахаас гадна НИТХ-ын шийдвэрийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих “Хүндэт донор” цахим картыг нийлүүлэн системээр хангаж,   МУЗН  нь  одоогоор 200 гаруй картыг олгон  ажиллаж байна.

Цусаа бэлэглэгч хүн бүр БААТАР билээ.

Таны бэлэглэсэн цус гурван хүнд АМЬДРАЛ бэлэглэнэ.

Улаанбаатар хот 2018.09.03