НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨЛТИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ШАЛГАЛТ

Мэдээ мэдээлэл
НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨЛТИЙН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ШАЛГАЛТ

Зорилго

Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршино.

Хамрагдах хүрээ

Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг” чиглэлд үйлчилж буй автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигч

Хугацаа

2018.07.18

Хамтран ажиллах байгууллагууд

         - НТГ-ын Автотээврийн хяналтын улсын байцаагчид

         - Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчид

         - Улаанбаатар смарт карт ХХК

         - Ситибаз консалтинг ХХК

Жич: Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Нийслэлийн цагдаагийн газрын албан хаагч нар зөрчил гаргасан, шаардлага үл биелүүлсэн зорчигчдод хариуцлага тооцож ажиллана.