БҮГДИЙГ БАГТААСАН УХААЛАГ СИМ КАРТ ХУДАЛДААНД ГАРЛАА.

Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ БАГТААСАН УХААЛАГ СИМ КАРТ ХУДАЛДААНД ГАРЛАА.

Улаанбаатар смарт карт ХХК-нь Мобиком корпорацитай хамтран NFC технологид суурилсан Мобикомын дугаар, нийтийн тээврийн U money карт,  Candy цахим мөнгөний картыг хослуулан ашиглах боломжтой NFC сим картыг хэрэглээнд нэвтрүүллээ.

NFC сим карт гэдэг нь хэрэглэгч та симээ харилцаа холбооны зориулалтаар ашиглахаас гадна зарим төрлийн үйлчилгээг сим картын NFC технологид тулгуурлан ашиглах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл автобусанд зорчих мөн candy картаараа үйлчилгээ авахдаа олон картуудаас сонгон ашиглах, шилжүүлэг хийх зэрэг үйлдэл хийлгүйгээр ердөө гар утсаа хүргэх буюу уншуулаад л хүссэн үйлчилгээгээ аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын 2222 утсаар лавлана уу?