“ИННОВАЦИ-2018” ҮЗЭСГЭЛЭНД УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК ОРОЛЦЛОО

Мэдээ мэдээлэл
“ИННОВАЦИ-2018” ҮЗЭСГЭЛЭНД УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК ОРОЛЦЛОО

Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газраас зохион байгуулсан “ИННОВАЦИ-2018” үзэсгэлэн энэ сарын 11-12-ны хооронд Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Инновацийн нээлттэй үзэсгэлэнд нийт 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн, Эрдэм шинжилгээний байгууллагууд, Их дээд сургуулиуд оролцож, нийт 200 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн сурталчилж, оролцсон бөгөөд Улаанбаатар Смарт Карт ХХК нь Инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэлээр амжилттай оролцсон.

Энэ үеэр Улаанбаатар Смарт Карт ХХК  нийтийн тээврийн U Money карт уншуулагч төхөөрөмж, U Money карт цэнэглэгч төхөөрөмж, UB Smart Bus аппликейшн, Хаан банк, Юнител групп байгууллагуудтай хамтран гаргасан төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар Смарт Карт ХХК-ний гаргасан UB Smart Bus  аппликейшны талаар хүмүүс хамгийн цаг үеэ олсон үйлчилгээ болж чадсан тухай санал бодлоо илэрхийлж байлаа.