Хүндэт донорын картыг МУЗН-ээс олгоно.

Мэдээ мэдээлэл
Хүндэт донорын картыг МУЗН-ээс олгоно.

Нийслэлийн Тээврийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Улаанбаатар Смарт карт ХХК-ны хооронд байгуулсан гурван талт хамтарсан гэрээний үндсэн дээр “Хүндэт донор”-ын болзол хангасан Нийслэлийн оршин суугчдыг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчуулах цахим картыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр олгох болсоныг мэдэгдэж байна. 

Цахим карт олгоход дараах шаардлага тавигдана:

 

  1.  “МУЗН-ийн хүндэт донор”-ын болзлыг хангаж цол тэмдэг авсан, сүүлийн 3 жил тогтмол цусаа өгч байгаа, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд бүртгэлтэй, эмэгтэй 55, эрэгтэй 60-аас доош насны, нийслэлд байнга оршин суугч, тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлтэй, нийслэлийн иргэн байна.

 

  1. Нийслэлийн “Хүндэт донор”ын хөнгөлөлтийн цахим картыг авахад Хүндэт донорын үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, цусны төвийн тодорхойлолт, цахим карт авах хүсэлт, УБСК-ийн  Төрийн банкны 1057 0052 3872 тоот дансанд цахим картын төлбөр төлсөн баримтыг үндэслэн нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 2 удаа үнэгүй зорчих хөнгөлөлтийн картыг олгоно.

 

  1. Хүндэт донор нь цахим картаа алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд энэ тухай нотлох баримт, картын төлбөр болох 3600 төгрөгийг УБСК-ийн Төрийн банкны 1057 0052 3872 тоот дансанд тушаасан баримтыг үндэслэн дахин олгож, шинэ картыг идэвхижүүлж өгнө.

 

Цахим картын талаархи лавлагаа мэдээллийг МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх газар /утас: 88051077/ болон Эрүүл мэндийн хөтөлбөрийн баг /утас: 99054057/аас авна.

 

 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ