Номин сүлжээ дэлгүүрийн 5 салбараар U money карт борлуулж цэнэглэж эхэллээ

Мэдээ мэдээлэл
Номин сүлжээ дэлгүүрийн 5 салбараар U money карт борлуулж цэнэглэж эхэллээ
Номин Тавтрейд ХХК-тай хамтран автобусны буудалтай ойр байрлах 5 салбарт Нийтийн тээврээр зорчих картын цэнэглэлт болон борлуулалтын үйл ажиллагааг нэвтрүүлээд байна.
 
Та дараах 5 салбараас картаа худалдан авах, цэнэглэх боломжтой. Үүнд:
-1р хороолол- Номин Өнөр салбар
-13-р хороолол Номин Оолмарт салбар
- БЗД баруун талд -Номин Скай таун салбар
-ТБД андуудын -Номин андууд салбар
-3-р хороолол Номин плаза салбарт тус тус байрлаж байна.
 
Та дээрх 5 салбараас карт худалдан авахдаа Номин бонус картаа ашиглан хөнгөлж авах боломжтой юм.