Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөө сэдэвт хэлэлцүүлэг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Тус хэлэлцүүлэгт үндсэн таван илтгэл тавигдсан бөгөөд 
1. “Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн талаарх ерөнхий танилцуулга, төслийг хэрэгжүүлсэн байдал, үр дүн, цаашдын төлөвлөгөө” илтгэлийг УБСК-ийн Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал
2. ““AFC”, “BMS”-ийн програм хангамж, системийн ерөнхий танилцуулга” илтгэлийг УБСК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Чан Бенг Гын
3. “Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэл хяналт, “T-box” системийн хэрэглээ” илтгэлийг УБСК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн хэсгийн ахлах Н.Оюунцэцэг
4. “Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх арга замууд” илтгэлийг ЗХУТ-ийн Ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ
5. “Цахим картыг бусад тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо болон өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломж” илтгэлийг УБСК-ийн Шинэ бизнесийн хэлтсийн дарга М.Мөнхболд нар танилцууллаа.

Мөн тус хэлэлцүүлэгт Зам тээврийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Автотээврийн үндэсний төв,Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Азийн хөгжлийн банк, Эхомн ХХК, болон бусад салбарын төлөөлөгчид оролцож цаашид илүү үр дүнтэй ажиллах олон санал санаачилгуудыг гарган хамтран ажиллахаар боллоо.