“УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК“ “GARUDA -2017” дээд шагналын эзэн боллоо

Мэдээ мэдээлэл
“УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК“ “GARUDA -2017” дээд шагналын эзэн боллоо

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “GARUDA -2017” дээд шагналын эзэд тодорлоо. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь Барилга байгууламж, Авто замын бүтээн байгуулалт, Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, Брэндинг, Франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.

“УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК“ нь “GARUDA -2017” дээд шагналын “Нийслэлийн шилдэг франчайзинг”-ын эзэн боллоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг авахад бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд төдийгүй иргэд зорчигчдийн дэмжлэг хамгийн их чухал байсан гэдгийг онцлоход таатай байна.

ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!