9 сарын шилдэг жолооч нарыг шалгарууллаа

Мэдээ мэдээлэл
9 сарын шилдэг жолооч нарыг шалгарууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тав тухтай иргэдийн санал гомдолгүй үйлчилгээг үзүүлэх, зорчигчдын төлбөр төлөлтөд хяналт тавьж шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор 2017.09.01-09.30 хооронд шилдэг жолооч нарыг урамшуулах 2 дахь удаагийн аяныг амжилттай зохион байгууллаа.

Энэ сарын аяны

- 1-р байранд “Тэнүүн Огоо ХХК”-ийн 09-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баяржаргал, Б.Ганбаяр нар

- 2-р байранд “ДЮЦ ХХК”-ийн 16-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Эрдэнэбаатар, Ч.Бадамгарав, Н.Галсанбат нар

- 3-р байранд “Монкара ХХК” –ийн 08-052 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Бат-Ёндон, Б.Мягмаржав нар тус тус шалгарлаа.

Шалгарсан жолооч нарт өргөмжлөл хадгалуулж мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд үргэлжлүүлэн аравдугаар сард зохион байгуулна.

ЖОЛООЧ ТАНД БАЯРЛАЛАА!