"Цусаа бэлэглэх өдөр"

Мэдээ мэдээлэл
"Цусаа бэлэглэх өдөр"

ЦССҮТ-өөс зохион байгуулдаг сар бүрийн 3-ны "Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 10 сарын 3-ны өдрийг ЦССҮТ болон "Улаанбаатар смарт карт" ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ болон бусад албан хаагчид оролцож, цусаа бэлэглэлээ.

Энэхүү өдрийн хүрээнд 10-20 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх хүнийг U Money картаар урамшуулж байна.

Улаанбаатар смарт карт ХХК нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж санамж бичиг байгуулан автобусны цахим картан дээрх зураг болон автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчлахаас гадна НИТХ-ын шийдвэрийн дагуу 190 гаруй Хүндэт доноруудыг Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг олгон ажиллаж байна.

Цусаа бэлэглэгч хүн бүр БААТАР билээ.
Таны бэлэглэсэн цус гурван хүнд АМЬДРАЛ бэлэглэнэ.