8 сарын шилдэг жолооч нарыг шалгарууллаа.

Мэдээ мэдээлэл
8 сарын шилдэг жолооч нарыг шалгарууллаа.

Нийслэлийн тээврийн газар-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар Смарт Карт-аас нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, тэргүүний жолооч нарыг урамшуулах, иргэдийн төлбөр төлөлтөд хяналт тавьж шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор 2017.08.01-08.31 хооронд жолоочийг урамшуулах аяныг амжилттай зохион байгууллаа.

Тус аяны дүн гарч 2017.09.06-ны өдөр эхний байранд шалгарсан жолооч нарт мөнгөн шагнал гардуулж өргөмжлөл хадгалуулсан бөгөөд
- 1-р байранд “Эрдэм Транс ХХК”-ийн 13-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа нар


- 2-р байранд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазын 02-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням нар


- 3-р байранд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1-р баазын 01-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар тус тус шалгарлаа.

Мөн энэхүү аяныг үргэлжлүүлэн ес, аравдугаар саруудад дахин зохион байгуулахаар болоод байна.

ЖОЛООЧ ТАНД БАЯРЛАЛАА!