Нийтийн тээврийн үйлчилгээний талаар /зарим чиглэлүүдийн тухай/

Мэдээ мэдээлэл
Нийтийн тээврийн үйлчилгээний талаар /зарим чиглэлүүдийн тухай/

“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс одоогийн “Мишээл экспо”-ийн эцсийн зогсоолыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цааш 200 метр газарт шилжүүлэн шинээр  гаргасан тул Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-Мишээл экспо-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” чиглэлийг сунгаж нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр боллоо.

 

Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулж эхэллээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар боллоо.

 

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулж эхэллээ.

 

Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээлээ.

 

 

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул тосгон”-ы суурьшил нэмэгдэн авто замын нөхцөл сайжирсан тул иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс ХО:7 “Туул тосгон – Био – 120 мянгат” чиглэлийг баруун тийш 1.5 км сунгаж, шинэ болон хуучин эцсийн хооронд 1 зогсоол /зорчих хэсгийн хойд, урд хэсэгт/ нэмэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн явуулж эхэллээ.

 

Нийслэлийн тээврийн газар: http://www.transport.ub.gov.mn/