Нийтийн тээврийн болон банкны төлбөрийн хосолсон карт гаргана.

Мэдээ мэдээлэл
Нийтийн тээврийн болон банкны төлбөрийн хосолсон карт гаргана.
Нийтийн тээврийн болон банкны төлбөрийн хосолсон карт гаргана.
 
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой банкны карт гаргахаар Улаанбаатар Смарт Карт ХХК болон ХААН БАНК өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
 
Нийтийн тээврээр зорчигч иргэддээ зориулан гаргах гэж буй энэхүү картаар автобусанд үйлчлүүлэхээс гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны үйлчилгээг давхар авах боломжтой давуу талтай юм. Тус картыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй банкны салбарт томоохон шинэчлэл болох юм.
 
Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм. Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН банкны интернэт банк, ухаалаг банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
 
ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл үг хэлэхдээ
"ХААН банкны хувьд иргэд болон харилцагчиддаа дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажилладаг. Тэр ч үүднээсээ нийтийн тээврийн хэрэгслийн болон төлбөрийн картын хосолсон бүтээгдэхүүнийг тун удахгүй нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм. Ийнхүү бид банкны салбарт бас нэгэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэд харилцагчид маань картаараа банкны үйлчилгээг авахын зэрэгцээ автобусанд үйлчлүүлэх давхар боломжтой болох юм" гэлээ.