Цусаа бэлэглэх өдрийг зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл
Цусаа бэлэглэх өдрийг зохион байгууллаа.

Эрдэнэт хүний амь насыг аврах эрхэм үйлсэд нэгдэж сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх донорын үйлсийг сурталчлах, цус цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг ханган олон талт үйл ажиллагаа зохион байгуулах нь хүн бүрийн, байгууллага бүрийн үүрэг билээ.

2015.04.01-ний Эрүүл мэндийн сайдын “Цусаа бэлэглэх өдрийг бий болгох тухай” тушаалаар сар бүрийн 3-ны өдрийн цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаанбаатар Смарт Карт ХХК нь 2015 оноос эхлэн энэ үйлсэд нэгдэж жил бүр уламжлал болгон 10-р сарын 3-ны өдрийг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэж энэ жил хоёрдох удаагаа 2016.10.03-ны өдөр цусаа бэлэглэх өдрийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар Смарт ХХК нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурж цаашид тогтмол сайн дурын авлагагүй цусны  донорын эгнээг өргөжүүлэх, байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Нийтийн тээврээр зорчих "U money" картын зургаар дамжуулан "Сар бүрийн 3-н цусаа бэлэглэх өдөр"-ийг сурталчлах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэн, донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60,000 ширхэг картыг хэвлэн гаргасан билээ.

Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үеэр цусаа бэлэглэн хүн бүрт “U money” карт бэлэглэхээс гадна дараах нэр бүхий доноруудыг өргөмжилөн урамшууллаа.

Хүрэл донороор өргөмжлөгдөж буй хүндэт донорууд:

1.    №25. Баяр овогтой Наранзул /2004-2016 он хүртэл нийт 52 удаа цус, сийвэнгээ өгч 156 хүнд амьдрал бэлэглэсэн/

2.    №26. Цэрэндорж овогтой Мөнхбаатар /2010-2016 он хүртэл нийт 77 удаа цус, сийвэнгээ өгч 231 хүнд амьдрал бэлэглэсэн/

3.    №27. Санжаадорж овогтой Энхцэцэг /2000-2016 он хүтэл нийт 70 удаа цус, сийвэнгээ өгч 210 хүнд амьдрал бэлэглэсэн/

Бахархалын тэмдэг гардан авсан донорууд.

1.    Ганхуяг овогтэй Гандорж /2010-2016 он хүртэл нийт 21 удаа цусаа өгч 63 хүнд амьдрал бэлэглэсэн /

2.    Нацагдорж овогтэй Энхтуая /2004-2016 он хүртэл нийт 10 удаа цусаа өгч 30 хүнд амьдрал бэлэглэсэн/

3.    Жетписбай овогтэй Бакетбек /2014-2016 он хүртэл нийт 10 упаа цусаа өгч 30 хүнд амьдрал бэлэглэсэн/

МУЗН-ийн “Нийгүүлсэл” мөнгөн медиалаар дараах хүмүүс шагнагдлаа.

1.    Дугарсүрэн овогтой Сарантуяа /2004-2016 он хүртэл нийт 35 удаа цусаа бэлэглэж нийт 105 хүнд амьдрал бэлэглэсэн/

2.    Бямба овогтой Долгормаа /2005-2015 он хүртэл нийт 45 удаа цусаа бэлэглэж нийт 135 хүнд амьдрал бэлэглэсэн/

3.    Загдаа овогтой Баяртсайхан /2013-2016 он хүртэл нийт 47 удаа цусаа бэлэглэж нийт 141 хүнд амьдрал бэлэглэсэн/.

4.    Э.Эрдэнэчимэг /ДЭМБ-ийн мэргэжилтэн/ нарийг урамшууллаа.

Мөн Улаанбаатар Смарт Карт ХХК-ий хамт олон цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдлээ.

Цусаа бэлэглэгч хүн бүр БААТАР билээ.
Таны бэлэглэсэн цус гурван хүнд АМЬДРАЛ бэлэглэнэ.
Авлагагүй донорын эгнээнд нэгдэцгээе.